42
0

БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ 16 ШАЛТГААН

42

Бизнес эхлүүлэх нь таны амьдралыг өөрчлөх зөв алхам байж болно. Хэрэв танд өмнө нь хэзээ ч хийж байгаагүй болхоор энэ нь аймшигтай дарамттай ажил мэт санагдаж магадгүй юм. Бизнес хийх тухай ярихад хүн бүр л хүмүүсийн хүрсэн байгаа сайхан үр дүнг эхлээд хардаг Жефф Безос шиг баян, Сара Блейкли шиг шинэлэг, Жэк Ма шиг амбицтай гэж төсөөлөгддөг. Магадгүй та бизнесээ эхлүүлснээр ирээдүйд та дэлхийд ноёрхож болно. Гэхдээ өнөөдөр та бизнес эхлүүлэх нь яаг юу болох талаар бага зэрэг эргэлзэж би чадах болов уу хүн бүр бизнес эрхэлж чадахгүй гэж тээнэгэлзэж сандарч байж болно.

Иймд таны ирээдүйд хэрэг болох танд маш их хэрэгтэй хэдэн шалтгаануудыг задлан үзье эдгээртэй танилцсанаар та өөрийгөө идэвхжүүлж чадах болно.

1. Хаанаас ч ажиллах боломж

Нар жаргах үед зөөврийн компьютер дээрээ суугаад ажлаа хийгээд далайн эрэг дээр шар айраг ууж байна гэж мөрөөддөг чинь ид шидтэй зүүд биш ч байж болно. Хүн бүр л иймэрхүү байхыг мөрөөддөг аялаад л хүссэн газраасаа ажлаа амжуулж дуртай зүйлээ хийж эрх чөлөөтэй болохыг. Дэлгэцэн дээр нарны гэрэл туссан зөөврийн компьютерээ ашиглахад хэцүү байж болох ч ( joke ) үнэн гэвэл хаанаас ч ажиллах нь давуу талтай байж болон хэдэ хэдэн ажил байж болно: Форексын арилжаа хийх, онлайн худалдаа хийх, Сургалт явуулах гэх мэт.

Та мөрөөдлийнхөө чамин газар руу нисэхдээ зөөврийн компьютерээсээ бизнесээ эрхлэх боломжтой. Эсвэл кофе шоп, номын сан, хамтын оффис, гэр, үндсэндээ Wi-Fi холболттой бүхийл газраас ажиллахыг хүсэж байна уу? Энэ жинхэн эрх чөлөө биш гэж үү?. Үнэнийг хэлэхэд, хэн ч нэг уйтгартай газараа байнга ажиллахыг хүсдэггүй. Тиймээс хэрэв та хаана ч байсан ажиллах эрх чөлөөг хайж байгаа бол үүнийг бизнесээ эхлүүлэх шалтгаануудын хамгийн эхний жагсаалтад оруулаарай. Өнөө үед тогтсон ажлын хэв маяг өөрчлөгдөж дэлхий хурдацтай хөгжиж байна. Та ч бас компьюерээ үүрээд яагаад онлайн бизнес эсвэл форекс арилжаа эсвэл хувьцаанд хөрөнгө оруулчаад дижитал бадарчингийн амьдралын хэв маягаар амьдарч болохгүй гэж.

Shopify-ын бизнес эрхлэгч, DJ Jammison хэлэхдээ , “Би энтрепренёр болсон тул цаг зав, санхүүгийн эрх чөлөөгөө эргүүлэн авч , дэлхийгээр аялах боломжтой болсон. Би төлбөрөө төлж чадаагүй тул коллежоо орхихоос өөр аргагүй болсон бөгөөд дараа нь асран хамгаалагчаар ажилд орсон. Энэ л надад урам зориг өгсөн. Би 2013 онд аялалаа эхлүүлсэн бөгөөд хэзээ ч эргэж хараагүй. Би Affiliate Marketing-ээс эхэлж, дараа нь 2015 оны сүүлээр Shopify -тэй цахим худалдаанд шилжсэн. 2021 он хүртэл би дэлхийгээр аялах зуураа зөвхөн зөөврийн компьютер ашиглан онлайн бизнесээ эрхэлсээр байна.”

2. Энэ нь таны цусанд байдаг

Easy Breezy Dogs-ийн үүсгэн байгуулагч Кайла Дено “Энэ бол миний цусанд байдаг. Аав, ээж хоёр маань бизнес эрхэлдэг хүмүүс байсан бөгөөд тэд надад үргэлж дуртай зүйлээ хийж, аз жаргалаа мэдэрхийг хэлдэг байсан. Би Оттавад анхны торгүй нохойн үржүүлгийн газар байгуулахаас эхлээд Cedar Barrel саун зарах, цай зарах, танилцах арга хэмжээ зохион байгуулах, гэрийн тэжээвэр амьтдын бүтээгдэхүүн зарахаас эхлээд үүсгэн байгуулсаар өнөөдөр би Easy Breezy Dog Training эзэмшиж байна. Би шинэ зүйл бүтээх, судалгаа хийх, эрсдэл хүлээх, хэрэгжүүлэх дуртай. Миний зочны өрөөнд өлгөөтэй байдаг хамгийн дуртай ишлэл бол ” Амжилт бол аз жаргалын түлхүүр биш юм. Аз жаргал бол амжилтанд хүрэх түлхүүр юм. Хийж байгаа зүйлдээ дуртай бол амжилтанд хүрнэ .”

3. Эрх чөлөөг мэдрэх

Хэрэв та хүмүүсээс яагаад бизнес эрхлэх болсон талаар асуувал эрх чөлөөг мэдрэх нь ихэнх жагсаалтын эхэнд байдаг.

Ариана Грандегийн ” Би үүнийг хүсч байна, би авлаа ” гэсэн зөвлөгөөг илүү олон хүмүүс хүлээн авч байна.

Өдрийн аль ч цагт босохыг хүссэн үедээ босож амралтаа авахаас эхлээд бизнес эрхлэх нь өдрийн хуваарь, завсарлага, хэнтэй цагийг өнгөрөөх, хэдэн өдөр ажиллах, эрч хүчээ тохируулан ажиллах, мөн өдрийн цагаар хэрхэн ажиллахаа бүрэн хянах гэх мэт боломжийг олгодог. Бизнес эхлүүлэх хамгийн том шалтгаан бол эрх чөлөөг мэдэрч амьдралаа бүрэн хяналтанд авах явдал юм.

Форесын арилжааны бүгдийг

4. Ижил сонирхолтой бусад хүмүүсийг олох

Tricky Fingers ид шидийн дагалдах хэрэгслийн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Крэй Митчелл хэлэхдээ, “Би Канад улсад ид шидийг илүү элит брэнд болгох боломж байгааг мэдэрсэн учраас одоогийн бизнесээ эхлүүлсэн. Сонгодог бүтээлүүд өөрийн гэсэн байр суурийг эзэлдэг ч би маш сайн харагдахуйц, өндөр үнэлгээтэй бүтээгдэхүүнийг сонгон санал болгохыг хүссэн. Би үйлчлүүлэгчиддээ онлайнаар гайхалтай боломж өгөхийг хүсч эхлүүлсэн. Би ид шидэнд дуртай, мөн ид шидтэнгүүдийг үзэх ч дуртай, тиймээс би хэдий чинээ олон шидтэнгүүдийн хүсэл тэмүүллийг амьдруулахад нь тусална, төдий чинээ их таашаал авах болно. Тиймээс би Хож-хож гэсэн зарчмыг баримталдаг” гэж хэлжээ.

5. Гэр бүлээ тэжээх

Бизнес эхлүүлэх бас нэг хүн бүрийн баттай шалтгаан нь мөнгө олж гэр бүлээ дэмжих явдал юм. Амьдралд гэр бүл үргэлж нэгдүгээрт ордог . Энэ нь зөвхөн хоолоо ширээн дээр тавиад зогсохгүй таны гэр бүл амралт, амралтын өдрүүдээр зуслангийн байшинд зугаалах, зугаа цэнгэлийн паркаар аялах, эсвэл бага насны хүүхдийнхээ төрсөн өдрийн тусгай үдэшлэг зэрэг онцгой дурсамжийг бий болгох мөнгөтэй байх явдал юм. Мөн хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх зардал, спорт, бүжгийн хичээл, хобби, ном гэх мэт амжилттай байхын тулд бэлтгэхэд чамгүй мөнгө шаардлагатай болдог. Бизнес эрхэлснээр та гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдэж амьдралын чанараа илүү өндөр түвшинд хүргэж чадна.

6. Өөрийнхөө мөрөөдлийн төлөө

Бид яагаад өөртөө хөрөнгө оруулалт хийлгүйгээр бусдад мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахын тулд маш их хүч хөдөлмөр, цаг заваа ажил гэсэн тогтсон нэршлийн дор хаацаалж хүн бүр л хийдэг гэж худлаа шалтаглан зарцуулдаг вэ? Та өөрийн сонгосон цагтаа босч, дуртай мэргэжлээрээ ажиллаж, өөртөө мөнгө олох боломжтой. Тиймээс та онлайн бизнес болон форекс арилжаа эхлүүлснээр та энэ болон бусад олон зүйлийг хийж чадна.

7. Бусадтай хуваалцах

Strike Your Coin-ийг үүсгэн байгуулагч Артур Ишкаев “Би багаасаа зоос цуглуулсан. 2016 оны сүүлээр бид гэр бүлийнхээ хамт Канадад ирэхэд удахгүй болох Канадын 150 жилийн ойн бэлтгэлийг анзаарсан. Биднийг ийм сайхан хүлээж авсан энэ улсад би яаж хувь нэмрээ оруулах вэ гэж бодлоо! Би Канад 150-ийн дурсгалын зоос хийхээр шийдсэн бөгөөд хэн ч үүнийг хийж болох л байсан.

“Миний анхны бэлэг дурсгалын зоос маш их амжилтанд хүрч, хүмүүсийн сонирхлыг ихэд татаж, намайг CBC Ottawa News-д онцолсон . Энэ нь намайг бизнес эрхлэх аялалаа эхлүүлэхэд түлхэц өгсөн бөгөөд ингэснээр сонирхсон хүн бүр арга хэмжээн дээрээ хувийн зоосоо цутгах боломжтой болсон. Одоо би хурим, хувийн үдэшлэг, корпорацийн арга хэмжээнд уригдаж, бэлэг дурсгалын зоос уралсныхаа төлөө баяр хөөрийг арга хэмжээний бүх зочидтой хуваалцаж байна.”

8. Ажил мэргэжлийнхээ эзэн бол

Цалин нэмэх, албан тушаал ахих, компанийн удирдамж зэрэг нь таны хяналтаас гадуур байх хандлагатай байдаг. Харин бизнес эрхэлж байхдаа хийсэн зүйлийнхээ хэрээр ихийг олж авдаг. Хэрэв та бүтээгдэхүүнээ сурталчлахад ихээхэн хөрөнгө оруулалт хийвэл хийгээгүй хүнээс илүү их борлуулалт хийх болно. Компанийн дундаж цалин жил бүр ойролцоогоор 3.1% нэмэгддэг. Цалингийн өсөлт нь инфляцийн өсөлттэй давхцдаг тул та бодож байгаа шигээ их мөнгө олохгүй. Хэрэв та карьераа ахиулахыг хүсч байгаа бол үүнийг хийх хамгийн хялбар арга бол бизнес эхлүүлэх явдал юм. Яагаад? Учир нь бизнес эрхлэх нь танаас бизнесийн олон ур чадварт суралцаж, эзэмшихийг шаарддаг бөгөөд энэ нь таныг өдөр бүр шинэ сорилтуудтай учруулж байдаг.

10. Та урам зоригтой байх болно

Марк Рэнсон, Mark & ​​Vy загварын дэлгүүрийг үүсгэн байгуулагч , “Би их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан боловч энэ нь бүхэлдээ Тим Феррисийн “4 цагийн ажлын долоо хоног” ном байсан бөгөөд энэ нь цахим худалдааны бизнес үнэхээр ашиг тустай байж болно гэсэн санааг төрүүлсэн байх. Миний хувьд боломжийн сонголт болсон. Би олон цагаар өрөөнд хүлэгдэж, цагаа бүртгүүлж бүтээмжгүй суудаг амьдралыг үзэн ядаж, би өөрөө ямар нэг зүйлийг эхнээс нь бүтээхийг хүсдэг байсан. 

Би эхнэртэйгээ шинэ зүйл бүтээхээр Вьетнам улсыг зорьсон. Бидний онцгой хүсэл тэмүүлэл бол ‘ao dai’ гэж нэрлэгддэг Вьетнамын уламжлалт даашинзууд бөгөөд шилдэг оёдолчдын хувцас болгонд багтдаг оёдлын гайхалтай чанар юм. Бид эдгээр гоёмсог, гоёмсог даашинзыг дэлхийд, ялангуяа эх орондоо өндөр чанартай оёдолчин авах боломжгүй хүмүүст туслахыг хүссэн бөгөөд ингэснээр манай “mark&vy” брэнд бий болсон.” Та шинэ зүйл эхлээд эхнээс нь бүтээгээд үзээрэй ямар их урам зориг авахыг үгээр хэлж баршгүй юм.

11. Үзэн яддаг ажлаа орхи

Ядаргаатай хамт ажиллагсад, муу менежерүүд, хүлээн зөвшөөрөгдөөгүй байдал, үүргээ биелүүлэхгүй байх зэрэг нь өглөө бүр ажилдаа явж цаг бүртгүүлэх нь айдас төрүүлдэг.

Яагаад долоо хоногт 40 цагийг үзэн яддаг зүйлдээ зарцуулдаг вэ?

Энэ нь бидний хийх ёстой зүйл шиг л тогтсон нэг хэв маягаас үүдэлтэй юм. Бид ажил хийж амьдралаа дээшлүүлэх ёстой гэсэн оготны хавханд орчоод гүйгээд л байна гүйгээд л байдаг ч эцэст нь үр дүн нь тодорхой. Нухацтай хэлэхэд өөр олон сонголт байхад яагаад өөрийгөө зовоож байгаа юм бэ. Та өөрийгөө ямар авъяастай гэдгээ ойлгож байна уу? Танай компани тоо томшгүй олон хүмүүстэй ярилцлага хийсэн ч эцэст нь тэд таныг ажилд авсан . Ажилтан зуучлагч болон дарга тань танд итгэж байгаа юм бол өөртөө итгэхэд юу танд саад болж байна вэ? Та бизнес эрхлэгчийн хувьд амжилтанд хүрч чадна. Өөрийнхөө амжилтад саад болох хүн байж болохгүй.

12. Ажлын байр бий болгох

Магадгүй та цалингаас цалингийн хооронд амьдардаг гэрт өссөн байх, эсвэл танай гэр бүлд улирлын чанартай ажилчид байдаг байсан ч байж болно. Эсвэл та одоо ч өөрөө цалингаас цалингийн хооронд гэр бүлээ авч явах гэж хүссэн бүхнээ хойш тавьж байж ч болно. Бизнес эхлүүлэх түгээмэл шалтгаануудын нэг нь бусдад тусалж гэр бүлд нь дэмжлэг болох ажлын байр бий болгохыг хүсдэгтэй холбоотой байдаг. Зарим бизнес эрхлэгчид хэн нэгний өгсөн боломжийг буцааж өгөх дуртай байдаг: цалинтай ажил. Бизнес эхлүүлэх гэсэн энэхүү шалтгаан нь бизнес эрхлэгчдийг ирэх жилүүдэд урам зоригтой байлгадаг зорилго, сэтгэл ханамжийг бий болгодог.

13. Тухтай байдлаасаа гар

Premium Joy-ийн үүсгэн байгуулагч Хассан Альнасир хэлэхдээ, ” Би инженерийн өдөр тутмын ажлаасаа нэлээд уйдсан. Хэдэн жил ажилласны дараа энэ нь миний үнэт цагийг дэмий үрсэн мэт санагдсан. Ажлын цаг дэндүү урт байсан бөгөөд би хийж буй зүйлдээ үнэхээр дургүй байсан. Миний бодож байсан уйтгартай ажлын хамгийн сонирхолтой хувилбар бол хувийн бизнесээ байгуулж, онлайн бүтээгдэхүүн борлуулах явдал байв. Бизнес эрхлэгч байх нь надад цаг заваа удирдаж, дуртай ажлаа хийх боломжийг олгоно. Би эхэндээ вэб сайтыг бүтээх ажил маш хэцүү байх болно гэж бодож байсан ч Shopify ашиглан бизнесийнхээ онлайн дэлгүүрийг ердөө нэг сарын дотор нээж чадсан ”

14. Хүсэл тэмүүллээ дага

“Дуртай ажлаа сонго, тэгвэл та амьдралдаа нэг ч өдөр ажиллах шаардлагагүй болно.” Күнзийн ийм урам зориг өгсөн ишлэлүүд нь та илүү аз жаргалтай амьдрах хүсэл тэмүүлэлтэй байж болохыг сануулж байна. 

Видео тоглоомчид тоглоомоо шууд дамжуулж мөнгө олох боломжтой гэдгийг хэдхэн жилийн л өмнөөс анх удаа ойлгосон гэдгийг санаарай. Одоо видео заавар, бусдад нөлөөлсөн нийтлэлүүдээс мөнгө олдог төрөл бүрийн блогчид байдаг. Тиймээс, хэрэв таны хүсэл тэмүүлэл ямар нэгэн зүйлтэй холбоотой бол та дуртай зүйлээ хийж амжилттай бизнес эхлүүлэх өөрт тохирох арга замыг олж чадна гэдгийг санаарай.

15. Ямар нэг зүйл бүтээх

Өнөөгийн хамгийн хүчирхэг бизнесүүдийн заримыг бүтээгчид бий болгосон. Та апп, блог, онлайн дэлгүүр, цахим ном, график дизайн гэх мэтийг үүсгэж болно. Эдгээр бүтээлүүдийг авч, холбогдох үзэгчдэд сурталчилснаар та энтрепренёр болох аялалаа эхлүүлэх боломжтой. Амжилтанд хүрсэн олон бизнес эрхлэгчид бүтээл туурвих хүсэлээсээ болж бизнесээ эхлүүлсэн байдаг. Бусдад тусалж, хөгжөөж чадахуйц биет зүйл болгон хувиргахгүй байх чадвар нь тэднийг илүү ихийг бүтээхэд түлхэц болдог гэдгийг тэд ойлгодог. Бүтээгчид бол ертөнцийг өөрчлөгчид байдаг тул яагаад та тэдний нэг байж болохгүй гэж.

16. Өв залгамжлал үүсгэх

Бидний амьдралын туршид машинууд бидний ухамсрыг эзлэхгүй бол нас барснаас хойш хэдэн үеийн дараа бид дахин дурсагдахгүй байх магадлалтай. Тэгэхээр та яаж мартагдашгүй болох вэ? Та өөрөөсөө илүү наслах зүйлийг бүтээж чадна. Та бизнесээ байгуулж болно. Хэрэв та явсаныхаа дараа удаан хугацаанд дурсагдахыг хүсч байвал чамаас урт наслах брэндийг бий болгож чадна. Та шинэлэг, өвөрмөц зүйлийг бүтээх шаардлагагүй, зөвхөн удаан үргэлжлэх зүйлийг бүтээх хэрэгтэй. Та эхний хэдэн борлуулалтыг олоход анхаарлаа төвлөрүүлж онлайн дэлгүүрээс эхэлж болно. Жил ирэх тусам таны брэнд өсөх тусам таны энэ салбарт үзүүлэх нөлөө бусад ангилалд орж, үйлчлүүлэгчдэд таныг сонгон үйлчллүүлэх болно. Өв залгамжилсан урт түүхтэй компани бий болгох нь нэг шөнийн дотор бүтэхгүй. Гэсэн хэдий ч өнөөдөр таны хийж буй алхамууд хэдхэн жилийн дараа дэлхийд асар их нөлөө үзүүлэх болно.

Дүгнэлт

Эхлэх нь тухайн ажлын тал нь гэж хэлдэг. Энэ үнэн. 

Таны яг одоо мөрөөдөж буй зүйл бодит биш юм. Эрсдэл хийх, өөртөө боломж гаргах нь аймшигтай гэдгийг би мэднэ. Гэхдээ бүх ажлыг чинь та хийгээд л байдаг мөртлөө дарга чинь саятан болох нь хэр шударга вэ? 

Та бизнесээ эхлүүлж эрх чөлөөг мэдрэхэд бэлэн үү

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн